НӨАТ-ын сугалааны долоо дахь удаагийн тохирол өчигдөр болж, өмнөх зургаан удаагийн тохирлоор тодроогүй байсан супер шагналын эзэн тодорч, 400 сая төгрөгийн эзэн болсон. Гэсэн ч супер шагналын эзэн баримтаа бүртгүүлээгүй байсан гэнэ.
НӨАТ-ын урамшууллын сугалааны төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга \”400 сая төгрөг хожсон азтан баримтаа бүртгүүлээгүй. Азтан Амгаланд байрлах \”Оргил\” худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-нд худалдан авалт хийсэн баримтаараа супер шагнал хожсон. Тухайн иргэн баримтаа баталгаажуулсны дараа өөрийнх хүсэлтийг харгалзан үзэж, цагдаагийн байгууллагатай зөвлөлдсөний үндсэн дээр олон нийтэд мэдээлнэ. Мөн өчигдөр тодорсон 20 сая төгрөгийн эзэн бас баримтаа бүртгүүлээгүй байна. Иймээс иргэдийг гар дээрээ байгаа баримтаа бүртгүүлэхийг уриалж байна\” гэв.
Өчигдөр болсон долоо дахь удаагийн тохирлоор нийт 24 мянган 564 иргэн азтан болжээ.