Монгол Туургатны шатрын анхдугаар наадам \”Чингис” зочид буудалд энэ сарын 13-21-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө. Монгол, Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриад улсуудын шилдэг шатарчид \”Монгол Туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн”-д өрсөлдлөө. Наадамд Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриадын шилдэг нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчид, монголын шилдэг 4 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин оролцон нийт 7 өрөг тойргийн журмаар тоглож шилдгээ тодруулсан юм.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодрууллаа.Монгол Туургатны Шатрын Анхдугаар Наадмыг Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг амжилттай зохион байгуулсан бөгөөд тэмцээнд оролцогчид сэтгэгдэл өндөр байлаа. Түүнчлэн энэхүү тэмцээн жил бүр уламжлал болон зохиогдож улам олон хүнийг хамарч монгол туургатнуудыг нэгтгэсэн өргөн наадам болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэд илэрхийлж байсан юм.
Тэмцээний ахлах шүүгчээр Фиде мастер, Олон улсын шүүгч П. Лхагва , монгол талын туслах шүүгчээр олон улсын шүүгч Ч. Бадрал, Ажиглагч туслах шүүгчээр Бүгд Найрамдах Тува улсын шүүгч Орлан Монгуш, Техникийн ажилтнаар Түвшинжаргал, тэмцээний зохицуулагчаар олон улсын мастер, гавьяат дасгалжуулагч, Монголын Шатрын Холбооны дэд Ерөнхийлөгч П. Жигжидсүрэн нар ажилласан юм.
Тэмцээний шилдгүүдийг танилцуулъя:Эрэгтэйчүүдийн төрөлд
1 байранд Ц.Батчулуун /Монгол/
2 байранд Жамсаран Аюрович Цыдыпов (Бүгд Найрамдах Буриад улс)
3 байранд С. Ган-Од тус тус болно.
4 байранд Б. Гүндаваа
5 байранд Б. Хатанбаатар
6 байранд Долаан Васильевич Салчак
7 байранд Гантогооо (Өвөр Монголын Өөртөө засах орон )
8 байранд Ө. Бат -Очир