Завхан аймагт газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, Завхан аймгийн
Буянхайрхан сумаас 22 км-ийн зайд өчигдөр 22.00 цагийн орчимд 3.5 магнитутын
хүчтэй байсан гэнэ. Мөн газрын хөрсөнд чичирхийлэлт үргэлжилж байгаа гэдгийг
Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгээс мэдэгдсэн байна.