Хойд чиглэлд үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас Төв аймгийн Борнуур сумын гүүр үерт автаж суулт өгсөн байгаа тул Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгээс тус замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авчээ.
Мөн Автотээврийн үндэсний төвөөс Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн зам Урьхан орчимд үерийн буусан замын нөхцөл байдал муу байгааг мэдээллээ. Иймд Улаанбаатараас Дархан, Төв аймгийн Борнуур чиглэлд зорчиж байгаа иргэдийг анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.