Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар жимсийг шинжилгээ судалгааны зориулалтаар болон ахуйн зориулалтаар ховор болон элбэг ургамалаас шалтгаалан 0.5-8 кг хүртэл хэмжээгээр түүж болно гэж заасан байна. Зөвшөөрөлгүйгээр самар, жимс түүж, ан хийвэл хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр торгож, байгаль орчинд учруулсан хохирлыг төлүүлэх хуулийн заалт бий.
Жимс түүхийн тулд орон нутгийн асуудал хариуцсан байгаль хамгаалагчаас газар нутгийг заасан эрхийн бичиг авч, зөвшөөрлийн хүрээнд түүж бэлтгэх шаардлагатай. Түүхдээ иш, үндсийг хугалахгүй, зөвхөн жимсээ бэлтгэж ашиглахыг МХЕГ-аас анхаарууллаа.