Олимпийн найман удаагийн аварга Усэйн Болт Австралид хөл бөмбөгийн бэлтгэл хийхээр төлөвлөж байна. Ямайкын богино зайн гүйлтийн тамирчин, 31 настай тэрээр “A League” тэмцээнд орохоор бэлтгэж буй Австралийн Төв тэнгисийн цэргийн багтай зургаан долоо хоногийн сургуулилт хийх талаар яригдаж буй аж.
Тэнгисийн цэргийн хүчний ерөнхий дарга Шаун Миелкампын мэдэгдсэнээр тус клуб Усэйн Болттой хамт дөрвөн сар хамт байсан бөгөөд цаашид хугацааг сунгахаар төлөвлөсөн байна. Харин хөл бөмбөгийн төлөөлөгч Тони Рэллисийн хэлснээр “хэлэлцээр үндсэндээ батлагдсан” гэж хэлж болохоор байгаа аж.
Түүний Sky Sports радиод өгсөн ярилцлагаас үзэхэд Усэйн Болтын төлбөрийг төлсний дараа хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжтой гэнэ. Тэрээр “Төв тэнгисийн цэргийн багийн эзэн өөрийн халааснаас ноён Болтын цалингийн 70 хувийг батлан даахаар болсон” гэсэн юм. Энэ нь нэлээд олон сая доллараар хэмжигдэх хөлс гэдгийг эх сурвалжууд онцолжээ.
Усэйн Болт урьд нь Герман, Норвеги, Өмнөд Африкийн багуудтай хамт бэлтгэл хийж байсан удаатай. Өнгөрсөн онд хөнгөн атлетикийн спортоос зодог тайлсан, 100 болон 200 метрийн зайн гүйлтэд дээд амжилт тогтоогч тэрээр мэргэжлийн хөл бөмбөгчин болох сонирхолтой байгаагаа мэдэгдэж байсан билээ.
Б.Болормаа