Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн болон түүний бичсэн бүтээлүүдийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй. Тэр дундаа боловсролтой сэхээтэн хүн бүгд мэддэг. Харин олон арван бүтээлээрээ олонд танигдсан Б.Лхагвасүрэнгийн бүтээлийг \”твиттер\”-т амьдралаа зориулсан хүмүүсийн нэг Бат инженер хэмээн цахим ертөнцөд танигдсан МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ц.Бат огт мэддэггүй аж. Мэдэхгүйгээр ч зогсохгүй \”Лхагвасүрэнгийн шүлэг гэж ямар юм байдаг юм бол. Хэлээд өгчих хүн байна уу\” хэмээн басамжлан олон нийтийн сүлжээнд жиргэжээ. Харин үүнийх нь хариуд түүний эгч УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл \”Үр могой Лхагвасүрэнгийнх\” хэмээжээ. Эгч дүү хоёрыг харсан жиргээчид эгч нь ядаж ганц юм нэрлэж байдаг нь яамайдаа гэлцэж байна. Ийнхүү Бат инженер олон нийтэд хоёр дахь удаагаа \”ам уруугаа алгадууллаа\”. Тэрбээр өмнө нь Т.Лхагвасүмбэрэл агсны хэрэгт бүдүүлэг хандсаныхаа улмаас олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл хүлээсэн. Хэдий тийм ч түүний эгч УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл \”Ирвэс хамгаалах сан\”-гийн биологич залуугийн үхлийн хэрэгт туйлын их харамсч буйгаа нулимс дуслуулан илэрхийлж байсан.