Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдрийг (World Tuberculosis Day) ДЭМБ-ын шийдвэрээр жил бүрийн гуравдугаар сарын 24-нд тэмдэглэдэг. 1882 оны энэ өдөр Германы микробиологич Роберт Кох сүрьеэ үүсгэгчийг нээсэн тухайгаа зарлажээ. 1905 онд эрдэмтэн Нобелийн анагаах ухааны шагнал хүртсэн байна. Сүрьеэ үүсгэгч – Кохын савханцрыг нээсний 100 жилийн ойд зориулан ДЭМБ болон Сүрьеэ, уушигны өвчинтэй тэмцэх олон улсын холбооны шийдвэрээр 1982 онд энэ өдрийг батлажээ. 1993 онд ДЭМБ сүрьеэг үндэсний гамшиг, харин гуравдугаар сарын 24-нийг сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр гэж зарласан байна.
1989 онд НҮБ уг өдрийг албан ёсоор дэмжжээ. Сүрьеэ бол агаар-дуслын замаар дамждаг халдварт өвчин юм. Зохих шаардлагатай эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэгийн идэвхитэй хэлбэрийн өвчтэй хүн дунджаар 10-15 хүнд халдвар тарааж чадах ажээ. Одоо сүрьеэ өвчнөөр жил бүр 1.6 сая хүн нас барж байгаагийн олонхи нь хөгжиж буй орнуудын оршин суугчид аж.