Германы Чингис хаан хамтлагийн ахлагчид “Найрамдал” медаль өгсөн явдалд зарим хүмүүс ихээхэн дургүйцжээ. Энэ талаар хамгийн анх ам нээсэн хүн бол манай нэртэй нийтлэлчдийн нэг гэгддэг Баабар бөгөөд тэрээр тус хамтлагийн ахлагчид медаль олгосон явдалд ихээхэн бухимдсан байна. Тэрээр энэ тухай бичихдээ “7 хүүхдийг нэг шөнө майханд хүчиндэж хийсэн Чин чин чингис хаан… гэдэг үгтэй дуу шүү дээ” гэжээ. Тэгвэл шог зураач С.Цогтбаяр “ганц муу медалиас болоод үхлээ юу, ямар гарзтай юм биш хэрүүл уруулаа болиод өвлийн бэлтгэлдээ орвол таарна” гэж бичжээ. Тэрээр “Чингис хаан” хамтлагын ахлагчид Найрамдал медаль өгсөн нь зөв буруу хэмээлдээд сошиалын ялж төгс гэгээрсэн хувилгаад маань маргалдах зуур цуглуулгынхаа хэдэн пянзыг гаргаж сэргээн сонсож сууна. Хөгжимтэй холбоотойм болохоор маажсан газар загатнаад хуруу биш ч хошуу нэмэрлэмээр санагдаад. Үзэл суртлын чангадуухан хяналт цензуртай үед яг үнэндээ үгийг нь биш (герман байтугай эх хэлнийхээ л нарийн ширийнийг дөнгөж бараглаж байсан үе) хөгжим хэмнэлд нь болж шүтэж нууцаар сонсон манга бүжиг татаж явснаа бол улайна аа. Чойномын шүлгийг уншиж Чингисийн аянд бүжиглэх бол тухайн үедээ л дотор сэтгэлд бол бяцхан эсэргүүцэл тэмцлийн бяцхан зул бадрах маягийн юм байсан байх шүү. Бага залуудаа сонсоод дурласан болохоор одоо ч дуртай. Ямартай ч тэр үедээ бол үүргээ гүйцэтгэсэн л гэж боддог доо. Гарзтайм биш нэг медаль өгөө л биз. Тэртээ тэргүй талын нэг тарааж байгаа эддээ бараг. Энэ зэргийн пи-ар байхшд. Гай гавьяа хоёр нь тэнцсэн гээд л бодчихьёо бүгдээрээ. Наадмын дараа намар. Үг олдож үхэр холдлоо. Буриадууд хадландаа гарчихаад байна гэнэ цаана чинь… гэв.