\”Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд мэдээллэн, сурталчлах чиглэлээр үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэх юм.
Оролцох агентлаг, байгууллагууд:
- Цагдаагийн ерөнхий газар
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
- Хил хамгаалах ерөнхий газар
- Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
- Улсын бүртгэлийн ерөнхий газар
- Архивын ерөнхий газар
- Тахарын ерөнхий газар
- Хууль сахиулахын их сургууль
- Хууль зүйн үндэсний хүрээлэн
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
- Хууль зүйн туслалцааны төв
\”Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” /11.00 – 16.30 минутын хооронд/ доорх газруудад зохион байгуулагдана.
Үүнд:
- 2015.09.07- Баянзүрх дүүрэг Жуковын хөшөөний урд талбай
- 2015.09.08- Баянгол дүүрэг Өргөө кино театрын урд талбай
- 2015.09.09- Сонгинохайрхан дүүрэг Соёмбо кино театрын урд талбай
- 2015.09.10- Сүхбаатар дүүрэг Чингисийн талбай
- 2015.09.11- Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбай
- 2015.09.14- Хан-Уул дүүрэг Соёлын төвийн байрны урд талбай