Хунтайж Жорж таван нас хүрсний баярын өдөрт зориулан гэр бүлийнх нь албан ёсны гэрэл зургуудыг хэвлэл мэдээллээр гаргажээ. Кембрижийн гүн болон гүнгийн ахайтан нарын том хүү Жорж Клейрэнсийн ордны цэцэрлэгт зургаа авахуулсан байна.
Эдгээр гэрэл зургийг хунтайж Луйсийг загалмайлсны дараа авсан аж. Энэ сарын эхээр болсон загалмайлах ёслолын дараа Вилльям болон Кейт нарын зургийг гэрэл зурагчин Мэтт Портос авчээ. Гэгээн Жеймсийн ордон дахь жижиг сүмд үйлдсэн ёслол дээр авахуулсан уг зурагт хунтайж Жорж ээж, аав болон дүү нарынхаа дэргэд зогсож байгаа юм.
Кембрижийн хунтайж Жор Александр Луйс нь 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр 4 цаг 24 минутад Паддингтоны Гэгээг Мэригийн эмнэлэгт мэндэлжээ. Хатан хааны том зээнцэр хүү тэрээр өдгөө хаан ширээг залгамжлах гурав дахь үе нь болж байгаа юм.
Хунтайж Жорж өнгөрсөн 12 сарын хугацаанд олон нийтийн өмнө цөөн удаа гарсны нэг нь өнгөрөгч зургадугаар сард Букингхэмийн ордонд болсон Хатан хааны төрсөн өдрийн баяр байсан аж.
Б.Болормаа