Тэдгээр хүмүүсийн өгсөн хариултыг улс орноор нь ангилаад харахад илүү сонирхолтой үзүүлэлт гарч ирж байна. Судалгаанд хамрагдсан бүх 29 орны хүмүүс 2020 гэхэд өөр байгууллагад ажиллаж байх болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа аж. Тэдгээр улс орнуудыг хөгжиж байгаа болон хөгжингүй гэсэн хоёр ангилалд хуваан гаргасан бөгөөд Перу (82%),Өмнөд Африк (76%), ба Энэтхэг (76%) зэрэг шинэ мянганыхны тоогоор дэлхийд тэргүүлдэг хөгжиж буй орнуудын хөдөлмөр эрхлэгчдийн ойрын таван жилийн хугацаанд ажлаасаа гарах дундаж үзүүлэлт 69% байсан бол Их Британи (71%), АНУ (64%) болон Канад (61%) зэрэг хөгжингүй орнуудын дундаж нь 61% гарсан байна.
Энэхүү судалгаа нь ямар ч байгууллага \”Шинэ мянганыхан”-аас өөрсдийн байгууллагадаа удаан ажиллуулж чадна гэсэн амлалт авах боломжгүй болсон гэдгийг харуулж байна. Деллойт компанийн Гүйцэтгэх захирал Пунит Ренжений хэлж байгаагаар шинэ мянганы мэргэжилтнүүдийг \”үнэнч\” байлган үлдээхийн тулд дараах гурван онцлогийг бодолцож үзэж байх ёстой аж:
1. Тэд зорилгыг эрхэмлэдэг
\”Шинэ мянганыхан ямар нэг тодорхой зорилго тавьж, ашиг орлого олохын төлөө ажиллаж буй байгууллагад ажиллах сонирхол илүүтэй байдаг бөгөөд тухайн байгууллагын зорилго нь тэднийг татах нэг чухал хүчин зүйл нь болдог байна.
2. Тэд өөрсдийнхөөрөө ажилладаг
Шинэ мянганыхан харьцангуй биеэ даасан хүмүүс бөгөөд байгууллагын зорилгыг биелүүлэхийн тулд өөрсдийн мэдлэг ур чадвар дээр үндэслэн чөлөөтэй ажиллахыг эрмэлздэг.
3. Тэд маш их анхаарал шаарддаг
Удирдан манлайлах ур чадварыг хөгжүүлэх боломж дутмаг байх мөн өөрсдийнхөө ур чадварыг бүрэн гаргах боломж олдохгүй байвал шинэ мянганыхан тэр даруй ажлаас гарах тухай бодож эхэлдэг байна гэж Weforum мэдээлжээ.