Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаад буй УИХ-ын гишүүн О.Баасанхүү \”Би бүлгээсээ гарч болно. Гарахгүй ч байж болно. Ард түмнээсээ асууна. Монголын ард түмэн Ч.Сайханбилэгтэйгээ сонгуульд оръё гэж байгаа бол бүлгээсээ гарахгүй. Ч.Сайханбилэгээсээ хурдан салъя гэж байгаа бол бүлгээс дахин нэг гишүүн гарахад бүлэг хууль эрхзүйн чадамжгүй болно.
Намайг Эрүүл мэндийн сайд болох уу гэвэл би болоход бэлэн. Тэгэхдээ Ч.Сайханбилэгтэй хамтарч ажиллаж чадахгүй. Учир нь эрүүл мэндийн салбарыг Ч.Сайханбилэг л алж байна шүү дээ. Төрийн нарийн бичгийн даргаар нь тэтгэврийн хөгшнийг тавьчихсан. Нөгөөдөх нь эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвартай эсэх нь эргэлзээтэй. Ер нь бол Эрүүл мэндийн сайдаар надаас өөр сайн ажиллаж чадах хүн байхгүй.
Би УИХ-д орж ирээд хамгийн том албан тушаалыг нь хашчихсан. УИХ-ын дэд дарга болохгүй. Дэд дарга болоод юу хийх юм бэ. УИХ-ын даргыг өвдөөсэй гэж хүлээгээд, Р.Гончигдорж, М.Энхболд хоёрыг алга болоосой гэж хүлээгээд, индэр дээр санамсаргүйгээр очоод хурал удирдах юм уу. Үүний юу нь гоё юм бэ. Албан тушаалын төлөө би улайрахгүй. Улс төрөөс явсан ч болно. Гэхдээ С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр, Н.Багабанди гээд 25 жил улсыг мөхөөсөн хүмүүс байгаа учраас би явж болохгүй байна. Тэгээд Ерөнхий сайдыг мэтгэлцээнд дуудсан боловч Ч.Сайханбилэг хоёулаа зодолдчихьё гээд байгаа юм. Би зодолдохгүй. Хэрвээ зодолдвол 150 кг-ийн штанг өргөдөг хүнд алуулна\” гэжээ.