Өмнөх долоо хоногт Бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийж \”Ерөнхий сайдыг Тавантолгойн гэрээг Бээжинд очиж зурах гэж байна. Яг Дубайн гэрээ шиг зүйл болох нь\” гэсэн.
Тэднийг ингэж мэдэгдсний дараа Ерөнхий сайд хэвлэлээр мэдээлэл хийж \”Тавантолгойн гэрээг зурах дээрээ тулбал та нар шиг хууль бус нэгдлээс асуухгүй. Тавантолгойг Бээжинд биш Улаанбаатарт шийднэ. Бие даагчид гараа татаж, амаа хамхи\” гэх мэтээр хэлсэн.
Тэгвэл энэ удаа бие даагчид түүний мэдэгдэлд хариу өгөв. Бие даагчдын зөвлөлөөс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт мэдэгдэл хүргүүлжээ. Тэд тус мэдэгдлээрээ Ерөнхий сайдад хариуцлага тооцно гэдгээ илэрхийлэв.