Хятадын хөрөнгө оруулалттай гэгддэг тус компани улстөр дэх нөлөөллөө нэмэгдүүлэхийн хэрээр монголын төрөөс хийж буй бүтээн байгуулалтын чиглэлийн бүхий л ажлыг өндөр үнэлгээтэй авч тэр хэрээр өргөжин тэлсээр ирсэн. Гэтэл сүүлийн үед авдаг тендертээ хэт найдсан тус компанийхны буруу бодлого хэт үрэлгэн байдал зэргээс шалтгаалан тус компанийг дампуурах болсоныг хэд хэдэн үндэслэлээр баталгаажуулаад байгаа аж.
Тухайлбал олон улсын зах зээлийн үнэлгээний \”Moody\’s” агентлаг гурван долоо хоногийн өмнө тус компанийн зээлжих зэрэглэлийг дахин бууруулж ССС- болгосон нь тус компани нэг өдрийн дотор зах зээлийн үнэлгээнийхээ талыг алдсан талаар мэдээлсэн.
\”Mongolian Mining Corporation”-ийн хувьцаа өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний байдлаар 37 хувиар унаж, 3 хонконг цент болсон.
Улмаар зах зээлийн үнэлгээ нь 38-хан сая ам.доллар болж буурсан бөгөөд бондын төлбөрөө өнөөгийн нөхцөлөөр барагдуулахад хүндрэлтэй болсон аж. Ингээд ч зогсоогүй тус компаний зах зээлийн үнэлгээ буюу хувьцааны ханш улам л уруудаж байгаа аж. 2014 оны есдүгээр сард \”Mongolian Mining Corporation”-ий зээлжих зэрэглэлийг \”Caa2\” зэрэглэлээс \”Ca\” болгож бууруулжээ. Энэ нь тус корпорацийн бэлэн мөнгөний нөөц болон хөрөнгийн урсгал нь өр төлбөрөө барагдуулахад хангалтгүй гэж дүгнэсэн хэрэг юм.
\”Ca\” зэрэглэл нь \”Moody\’s”-ийн үнэлгээний системийн доороосоо хоёр дахь үнэлгээнд тооцогддог ажээ. Тэгвэл эдүгээ ССС- буюу хамгийн доод үнэлгээнд хүрчихээд байна. Сүүлийн гурван жилийн турш тус компанийн зээлжих зэрэглэлийг буулгасаар ирсэн нь ч тодорхой болжээ.
Нөгөөтэйгүүр өнгөрөгч онд \”Mongolian Mining Corporation”-ийн зүгээс оны эхний хагас жилийн тайлангаа танилцуулсан ба уг тайланд бэлэн мөнгөний нөөц нь өнгөрсөн оны сүүлийн хагасаас 183 сая ам.доллараар буурч, 70 сая ам.доллар болсон. Бэлэн хөрөнгийн нөөц ийнхүү 2.5 дахин буураад байхад тус компанийн өр, зээлийн үлдэгдэл 59 сая ам.доллараар л хасагдаж, 814 сая ам.доллар болжээ.
Ийнхүү олон улсад төдийгүй Монголдоо бизнесийн нэр хүнд нь унаж гаднаас зээлсэн их хэмжээний өрөө төлөх аргагүйд хүрсэн \”Энержи ресурс”-ынхны эцсийн найдвар Тавантолгойн төмөр зам бөгөөд улстөрийн хүрээнд энэ асуудлыг шийдүүлэхээр гар хөл бологчид нь болох МУ-ын сайд болсон М.Энхсайхан мэт идэвхитэй ажиллаж байгаа аж.
Эх сурвалж. DMNN