Олны үг ортой гэдэг шиг Монголд хавар, намрын синдром гэгч зүйл байдаг.
Хавар болохоор хүмүүсийн хууч хөдөлдөг нь ч үнэн. Гэхдээ хүн болгон адилгүй,
өөрийн гэсэн үзэл бодол, үйл хөдлөлтэй. Гэхдээ төрийн сайд хүн, дипломат арга
хэмжээний ёсонд арай л нийцэхгүй, ойлгомжгүй байдал үүсгэсэн \”сандал стайл”-ийг
хэрхэн ойлгох вэ. М.Зоригт сайдын хувьд хүний нутагт Монголоороо байх гэсэн
дээ, Монгол орон ямар үнэ цэнэтэйг гаднынханд ойлгуулах гэсэн дээ, Монгол гэдэг
зүйл жижигхэн зүйлээс ч эхэлж болдог гэдгийг харуулах гэсэндээ Монголыг
төлөөлөх зүйл авч явсан байж болох юм. Харин нөгөө талд юу гэж дүгнэх бол. \”Гуталт
муур” гэдэг шиг \”Сандалт сайд” гээд хэдийнэ жиг жуг хийгээд эхэлж. Юутай ч,
Солонгосын ард түмнийг шоконд оруулж, шоолж инээхэд хүртэл хүргэж буй М.Зоригт
сайдын \”сандал”-тай зурагнуудыг хүргэе.