Дуучин Эгшиглэн уран бүтээл гаргалгүй нэлээд хугацааг үджээ. Ойрын хэдэн жил сураггүй болсон дуучин бүсгүй энэ зуны эхэн сард хар тамхины хэрэгт холбогдон багагүй шуугиан дэгдээгээд амжсан юм. Тэрээр саяхны нэг өдөр манай папараццид машид содон төрхтэй буулаа. Дуучин бус зурагчин болсон Эгшиглэн манай зурагчинтай ана мана, ач тач үзэлцэн зураг дараж байсан нь энэ. Дашрамд дуулгахад түүний жинхэнэ нэрийг Т.Болортуяа гэдэг юм билээ. 1989 оны бөгөөд тун удахгүй 30 насны босгыг алхах гэж буй бүсгүй юм.
Эх сурвалж: paparatsi.mn