АТГ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатарыг авлигын хэрэгт холбогдуулан өчигдөр саатуулсан тухай мэдээлэл байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг 600 сая төгрөгийн авлигын хэргээр саатуулсан байж болзошгүй аж. Энэ талаарх мэдээллийг АТГ-аас удахгүй хийх хэвлэлийн бага хурлын үеэрээ олон нийтэд мэдээллэхээр төлөвлөж байгаа гэнэ. Н.Энхбаатар гэгч нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байгаад өөр байгууллагад шилжин очсон хүн юм байна.