УИХ-ын З.Энхболд өнөөдөр захирамж гаргаж УИХ-ын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Хэлэлцэх асуудал:
- Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
- Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
- Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.
Ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Мягмар гарагийн 09.00 цагт эхлэхээр товложээ. Мөн чуулганы нэгдсэн хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж, үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр заасан байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт даалгасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.