Монгол улсын засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.
Энэ жилийн хувьд 03-р сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 02:00 цагаас, 09-р сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 1 цагаар урагшлуулан зуны цагийн тоололд шилжинэ. Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс орнууд зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа.
Тэгвэл яг одоо цаг хэд болж байгаа вэ? Хэрвээ та цагаа тааруулж амжаагүй бол нэг цагаар нэмж тааруулаарай. Өөрөөр хэлбэл яг одоо 9.50 цаг болж байвал 10.50 гэж тааруулах хэрэгтэй.