Иргэд мөнгө хүүлэгчдийн гар дээрээс сарын 5-10 хувийн хүүтэй гэх нэрийн дор мөнгө зээлээд, эргүүлээд 50-60 хувийн хүү төлдөг талаар \”Зээлийн боол\” нэвтрүүлэг хөнджээ.
Зээл хүсэгчид мөнгө хүүлэгчээс авсан мөнгөө өдөр бүр тогтмол төлөх замаар барагдуулах аман тохироо хийдэг байна. Мөнхүү мөнгөө өдөр бүр бэлнээр нь төлдөг бөгөөд уг зээлийг ихэвчлэн жижиг худалдаа эрхлэгчид авдаг аж. Худалдаа эрхлэгчид барааны эргэлтээ сайржуулах зорилгоор мөнгө хүүлэгчдээс ямар нэгэн барьцаагүйгээр мөнгө зээлснээр эргээд асар том эрсдэл хүлээдэг тухай \”Зээлийн боол\” нэвтрүүлэгт тодорхой өгүүлэгджээ.
\”Нэг өдрийн зээл\” нэртэй энэхүү зээлийн хэлбэрийг холбогдох хуулиараа арилжааны банкууд олгох ёсгүй. Гэтэл Хасбанк \”нэг өдрийн зээл\”-ийн төлөлтийн хэлбэртэй зээлийг олгодог бөгөөд гэрээн дээр тодорхой заалгүй асуудлыг бүрхэгдүүлдэг байна. Ингэхийн тулд зээлдэгчээр \”өдөр бүр … төгрөг төлнө\” хэмээн гэрээн дээр гараар бичүүлэн, баталгаажуулан авдагийг баримтаар сөхсөн байна.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эх сурвалж: www.TODAY.mn