Монголын уран сайхны \”Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг тус киноны Гармаагийн дүрийг бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий санаачлан бүтээхээр болсон. Уг киноны зохиолыг түүний гэргий Д.Нансал бичиж, жүжигчин, найруулагч С.Баттулга найруулахаар болжээ.
Тэрбээр өмнө нь \”Зөрлөг”, \”Худалч залуу”, \”Миний муу аав, \”Хоёр хоёрын тав”, \”Гурван найз” зэрэг уран сайхны киног найруулж олны хүртээл болгосон. \”Өнөр бүл 2” уран сайхны кинонд өмнөх ангийн гол дүрийн жүжигчид болох МУГЖ Ч.Алтан-Өлзий, МУГЖ дуучин Ц.Чулуунцэцэг, МУСГЗ Ш.Гүрбазар нар дахин тоглохоор болсон байна.