Аж ахуйн нэгж, байгууллагтай утсаар ярьж \”….НЗДТГ-аас ярьж байна, танайхыг шилдэг аж ахуйн нэгжээр шалгаруулна, шилдэг ажилтныхаа нэрийг өг, Монголын залуучуудын холбооны \”Алтан медаль”-иар шагнана, мөнгийг нь явуул, АНУ-аас ирсэн тоног, төхөөрөмжийг үнэгүй өгнө, гаалийн татвараа төлөөд тоног, төхөөрөмжөө ав….” гэх мэтээр худал хэлж дансаар мөнгө шилжүүлэн авдаг С-гэгч эмэгтэйгээд залилуулахаас сэрэмжүүлж байна.
Сүхбаатар аймгийн прокурорын газар