Тус хөдөлгөөнийхөн улаан хувцасаар жигдэрсэн нь Эв нэгдэл, эрч хүч, итгэл найдварыг бэлгэдэж өмссөн гэв. Хэвлэлийн хурлын үеэр хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Б.Ганхуяг \”Хүн бүр хөшигний ард улс төрийн амьдралыг ярьж байна. Тэгвэл Монголоо аврая хөдөлгөөний залуус гараа хумхиад зүгээр суух биш эх орныхоо хөгжлийн төлөө иргэд олон нийтийг уриалахаар Монголоо аврая хөдөлгөөнийг санаачлан байгуулж, хэвлэл мэдээллийнхэний өмнө олон нийтэдд дуулгаж байна. Манай хөдөлгөөний зүгээс Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан дараах гурван асуултыг тавьж байна.
- 1.Өнөөдөр нэг монгол хүнд хэдэн төгрөгний өр ноогдож байгаа вэ?
- 2.Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?
- 3.Монголчууд бид хэзээ Эх орондоо хүн шиг сайхан амьдрах вэ?
гэсэн Монголоо аврах дээрх гурван асуултын хариултыг 2016 оны 04 сарын 12-ний 12:00 цагаас төр засгийн удирдлагуудаас авах болно. Төр засгийн удирдлагуудад хүргүүлсэн дээрх 3 асуултыг Монгол улсын жирийн иргэд, олон нийтээс давтан асууж, хариултыг нь авч, хариуцлага алдсан эздийг нь олж, улс орны хөгжлийг доройтуулсан асуудлаас гарах гарц шийдлийг олохын төлөө тууштай тэмцэх болно” гэдгээ илэрхийлснээр хэвлэлийн хурал өндөрлөлөө.
Хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчдийн зүгээс \”-Төр засгийн удирдлагууд та бүхний асултанд хариулт өгөхгүй бол яах вэ ” гэсэн асуултанд хариулахдаа \”Төр засгийн байгууллага, албан тушаалтан иргэдийн асуултанд хариулт өгөх хуулийн хугацаатай, энэ хугацаандаа багтаж тэд хариулт өгөх үүрэгтэй, хэрвээ ямар нэгэн хариулт өгөхгүй бол бид асуултынхаа хариултыг авах хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэлээ.
Ц.Мөнх