Сонгууль бүрээр аль нэг намын хаяа түшиж, хүнээр бол дөрвөн жил тутам \”өвөр”-өө
сольдог ИЗНН-ыг энэ удаа АН дахин \”өвөр”-төө хийхээр чичирч яваа.
АН-ын зүгээс
ИЗНН рүү уран гоё үгсийг чулуудаж байгаа бол, ИЗНН дотор \”АН-д ашиглуулж
ханалаа” гэх намын багачуудын эсэргүүцэл дээд цэгтээ тулж, \”орон гэр”-ээ сүйдлэх
шахав. Тиймээс ИЗНН-ын томчууд АН-тай нэгдэх асуудлаа эргэн харахаар болж, ирэх
дөрөвдүгээр сарын 16-нд намынхаа Үндэсний хорооны хурлыг хийхээр болжээ. Энэхүү
хурлаас АН, ХҮН-ийн алинтай нь эвсэх нь тодорхой болно. Эсвэл ирэх сонгуульд
ганцаараа оролцож болох юм. Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар ИЗНН эвсэх магадлал
өндөр байна. Тэгэхээр ашиглаж ханадаггүй АН уу, байдгаа бариад гүйх шинэ залуу
хамтрагч ХҮН үү гэх сонголт тулгарна.
Улстөрийн ертөнц дэх шинэ залуу ХҮН
саяхан намын даргаараа \”Corporate” сүлжээ зочид буудлын
эзэн, \”Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг томилсон. Т.Ганболдын
хувьд ИЗНН-ын дэд дарга С.Дэмбэрэлийн эгчийнх нь хүүхэд. Ингэж л ХҮН ИЗНН-ын
анхааралд өртөж эвсэх эсэх асуудал яригдаж эхлэв. Энэ зуур ХҮН-ийг хараад АН-д
тодорхой хариу өгөхгүй, хүлээлгэж буй ИЗНН-ын үйлдэлд АН-ын тэвчээр барагдаж,
ИЗНН рүү улам уран яруу үгсийг урсгах болжээ.
Ингэж ИЗНН \”үнэд орж” үнэ нь улам
өссөөр байна. Гэхдээ 4 сарын 16-нд ИЗНН АН, ХҮН-ы алиных нь болох нь тодорхой
болно. Хэрвээ ИЗНН \”яхир өвгөн” АН-аас салж \”шинэ залуу” ХҮН-тэй эвсэж, ураг
төрлөөрөө нэгдвэл ирэх сонгуулиар Монголыг мөхөөж буй МАНАН-г арилгаж болох л
юм. Одоогийн байдлаар дуунд гардагчлан:
\”АН, МАН, МАХН, ИЗНН,
Аль нь ч ялгаагүй механизм” болчихоод байгаа. Харин энэ механизмыг ХҮНИЗМ засч
хүний төлөө, хөдөлмөрийн төлөө ажилладаг болгож магадгүй л юм.
Төгс