Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, төхөөрөмж /tab/ ийг хэрэглэхийг хориглох тухай тогтоол гаргажээ. Өөрөөр хэлбэл, сурагчид сургуулийнхаа орчинд ухаалаг гар утас, I pad огт авчрахгүйбайх бөгөөд хичээлийн бус цагаар хэрэглэж болох зохицуулалтыг хийсэн байна.
Мөн сургууль, цэцэрлэгийн орчинд товчлууртай, энгийн утсыг хэрэглээнд нэвтрүүлэхийг хориглох юм.
Тус дүүрэгт ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулиудын дунд хийсэн судалгаагаар 24 мянга 783 хүүхэд буюу нийт хүүхдийн 72 хувь нь ухаалаг гар утас /мэдрэгчтэй/ хэрэглэдэг нь тогтоогджээ.
Үүнээс бага ангийн хүүхдүүдийн 30 хүртэлх хувь, дунд ангийн сурагчдын 60 хүртэлх хувь, ахлах ангийн сурагчдын 80 хүртэлх хувь нь ухаалаг гар утастай.
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн мэдээллээр гар утасны хэрэглээнд донтсоноос болж 2015 онд 63 хүүхэд амбулаториор үйлчлүүлсэн бол 42 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.
Эх сурвалж: СХД