\”Саусгоби Сэндс” компани Монгол
Улсад 35.3 тэрбум төгрөгийн татварын өртэй. Тэгвэл татвараас зайлсхийсэн
хэргийн торгууль болох дээрх мөнгөн дүнгийн тодорхой хувийг \”Саусгоби Сэндс”
компанийн Монгол дахь данснаасаа суутгуулсан тухайгаа байгууллагын цахим
хуудсанд тайлагнажээ.
Тодруулбал, 2015 оны 10 дугаар сард \”татвараас
зайлсхийсэн” хэрэгт холбоотойгоор Саусгоби Сэндс компанийн Монгол дахь банкны
дансан дахь 1.2 сая ам.долларын хадгаламжийг царцаасан байна. Харин компанийн
зүгээс дансан дахь дээрх төлбөрийг Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газарт 2015 оны 11 дүгээр сард шилжүүлжээ.
Ингэснээр \”Саусгоби Сэндс” компанийн
төлөх ёстой торгууль 16.5 сая ам.доллар болж буураад байгаа аж.
Дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш буурснаас болоод \”Саусгоби
Сэндс” компанийн ашиг өмнөх оноос хоёр дахин буурсан байна. Энэ үед дансаа
хаалгуулсан нь ч хүндээр туссан байж болзошгүй. Ямартай ч тэд Монгол Улсад
учруулсан хохирлынхоо тодорхой хувийг төлжээ. Харин үлдсэн хувийг нь хэзээ
төлөх нь тодорхойгүй байна.