МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар малчдад туслах зорилгоор \”Илгээлтийн эзэд” хандивын тоглолтыг зохион байгуулсан. Улмаар тоглолтын орлогоор өвс, тэжээл авч ОБЕГ-аар дамжуулан малчдад хүргүүлсэн.
Харин үнэгүй тараагдах тусламжийг Увс аймгийн Улаангом сумын удирдлагууд зарж борлуулсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга тодруулах гэхэд урд хөршид албан ажилтай байв. Улмаар Увс аймгийн Улаангом сумын орлогч Б.Гомбосүрэнгээс тодруулахад: Тусламжаар тараах өвс тэжээлийг авах сум орон нутаг нь тээврийн зардлаа даана гэдгийг ОБЕГ-аас хэлсэн. Үүний дагуу манай сумд 200 шуудай тэжээл, 800 боодол өвс ирэхээр болсон. Тээврийн зардал 6.3 сая төгрөг болсон. Орон нутгийн төсөвт мөнгө байгаагүй болохоор тээврийн зардлын 50 хувьд нь өр тавьж 50 хувийг нь иргэдээс авсан.
Энэ талаар би МУГЖ С.Жавхлангийн эгчийн ажилладаг Лха телевизэд тайлбар өгсөн. Өнөөдөр зах зээлд нэг боодол өвс 6000-10 000 төгрөг, тэжээл чанараасаа хамаараад 12 000 болон түүнээс дээш үнэтэй байгаа. Бид нэг боодол өвсийг 3000, тэжээлийг 6 000 зарсан” гэдгийг хэллээ.
Эх сурвалж: dorgio.mn