Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар хандивын тоглолт хийж, тоглолтын орлогоор \”Илгээлтийн эзэд” хандивын
аян эхлүүлж, өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс тэжээл илгээсэн юм. Гэтэл Увс
аймгийн Улаангом сумын дарга нар нэг боодол өвсийг 3 мянгаар, тэжээлийг 6
мянгаар зарж, тээвэрлэлтийн зардлаа гаргаж авсан гэх
мэдээлэл цацагдаад байгаа.
Энэ талаар ОБЕГ-ын Улсын нөөц
хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Ц.Бямбарагчаа \”Энэ
сарын 24-нд Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн Улаангом сумын Засаг дарга
О.Ганхуягт өвс, тэжээлийг ирж авах үүрэг өгсөн байгаа юм. Тодруулбал, 1200
боодол өвс таван тонн тэмжээлийг ав гэсэн. Өвс, тэжээл үнэгүй ч гэлээ сумд нь тээврийн зардлаа хариуцаж авах
чиглэл өгсөн. Газар дээр нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр нэг шуудай
тэжээлийг 6000 төгрөгөөр зарж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл зах зээлийн
ханшнаас нэг дахин хямд үнээр гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 400 боодол
өвч, таван тонн тэжээлийг зараад дуусчихсан гэсэн. Үүнийгээ
Улаанбаатараас сумд хүргэсэн тээврийн зардлаа гаргуулж авч байгаа гэж
тайлбарлаж байгаа. Одоогоор О.Ганхуяг дарга БНХАУ-руу яваад эзгүй байна.
Ирэхээр нь бид асуудлыг танилцуулж хариуцлага тооцно” гэсэн хариу өгсөн байна.