МАХН-ын дарга Н.Энхбаярт Авлигатай тэмцэх газар Эрүүгийн хуулийн 148.4, 133.1-т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаа мэдэгдсэн. Энэ дагуу түүнээс мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч тэрбээр нэг ч удаа тус газарт очиж мэдүүлэг өгөөгүй. Н.Энхбаяр Авлигатай тэмцэх газрыг ЭТГ буюу \”Энхбаяртай тэмцэх газар” хэмээн нэрлээд буй. Тиймээс өөрийг нь шалгаж байгааг хууль бус хэмээж, шударга өмгөөлөгч авах хүсэлт гаргажээ. Энэ хүсэлтээ Монголын өмгөөлөгчдийн холбоонд явуулж, зоригтой өмгөөлөгчид гаргаж өгөхийг хүссэн байна.