Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас өчигдөр баривчилсан байна.
Түүнийг хуулийнхан албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн саатуулсан талаар эх сурварлжууд мэдээлж байна.
Тэрбээр УИХ-ын гишүүн, \”Эх орон\” намын дарга Б.Эрдэнэбатын туслахаар ажиллаж улс төрийн гараагаа эхлүүлж байсан бөгөөд 2004 онд тойрогт нэр дэвшин ялалт байгуулж 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажилласан байна.
Улмаар 2008-2010 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн зөвлөхаар ажиллаж байгаад 2011-оноос Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажиллажээ. Үүний дараа 2012 онд Лондонгийн Каплан Инт коллежид суралцаж ирээд Шинэчлэлийн Засгийн газрын Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн даргаа томилогдон ажиллаж байжээ.
Р.Эрдэнэбүрэн 1974 онд төрсөн бөгөөд 1992 онд Дундговь аймгийн нэгдүгээр 10 жил, 1993-1998 онд Анкарагийн Их сургуулийн хуулийн факультет, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн эрхзүйч мэргэжилтэй нэгэн аж.