Энэ сарын 25-ны өдөр дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дэх Ундраа зуслангийн урд байрлах айлын хотруу галзуу чоно дайрч холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч ажилласан билээ.
Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн \”Хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх тухай” захирамжийг үндэслэн дүүргийн Онцгой комиссоом анхааруулга, сэрэмжлүүлгийг мал бүхий айл өрхүүдэд хүргүүллээ.
Мал бүхий айл өрхүүд тэжээвэр малаа даатгалд бүрэн хамруулах , хараа хяналт тавих, хариулга маллагаатай байлгах, малчид болон нийт иргэд өдөр бүр өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС