Авлигатай тэмцэх газрын үйл
ажиллагаа илт сэргэж, төрийн албан хаагчдыг \”намнаж” эхэллээ. Тодруулбал,
АТГ-ын гэнэтийн шалгалтанд гаалийнхан хэт олноор бүдэрч, зарим нь үйлдэл дээрээ
баригдсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл өнгөрөгч гуравдугаар сарын
30-ны өдөр гаалийн байцаагчдыг хянаж байх үүрэгтэй Гаалийн зөрчилтэй тэмцэх
газрын дарга Т.Мөнхчулуун гэгчийг АТГ-аас саатуулсан байна. Тэрээр энэ албан тушаалд очоод нэг жил ч болоогүй байгаа аж.
Т.Мөнхчулуун нь бусдаас авлига, хээл
хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээллийг хуулийн
байгууллагаас өгч байгаа аж. Түүнийг Замын-Үүд боомтод ажиллаж байх үед нь
АТГ-ын 20 гаруй албан хаагчид гэнэтийн шалгалт хийж баривчилсан байна. Түүнтэй
хамт хэд хэдэн байцаагчийг саатуулсан гэх мэдээлэл бий. Энэ тухай Авлигатай
тэмцэх газраас албан ёсоор мэдээлэл өгөх байх гэж найдаж байна.