УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидсэн Л.Наранбаатарыг 20 мянган төгрөгөөр торгожээ. Түүний УИХ-ын дарга руу оймс шидсэн явдал нь хэрэг үүсгэх нөхцөл болохгүй. Харин ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаагийн нэг хэлбэр гэж үзжээ. Гэхдээ Төрийн ордонд ёс бус үйлдэл гаргасан учраас тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авсан байна.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд Төрийн ордон нь тусгай хамгаалалттай бүс. Энд хуулиар тогтоосон дэг жаяг үйлчилдэг. Энэ дэг журмыг зөрчсөн гэж Л.Наранбаатарт торгуулийн арга хэмжээ авчээ.