Иргэний болон харуул хамгаалалтын галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион явагдах гэж байна. Уг сургалт нь 2018 оны наймдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд болох юм байна. Иймд галт зэвсэг эзэмших хүсэлтэй иргэд холбогдох материалаа бүрдүүлэн өгч, сургалтанд хамрагдах боломжтой гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын сургалтын нэгдсэн төвөөс мэдэгдлээ.