Филадельфид өнгөт арьст иргэн Уолтер Уоллес амиа алдсантай холбоотойгоор дэгдсэн эмх замбараагүй байдлын дараа Америкийн хамгийн том сүлжээ дэлгүүрт тооцогддог “Walmart” лангуунуудаасаа галт зэвсэг, сумнуудаа түр хугацаанд хураажээ.
“Иргэдийн дунд эмх замбараагүй байдал дэгдэж буйг бид анхааралдаа авч, сүүлийн жилүүдэд иймэрхүү тохиолдол хэд хэдэн удаа гарсантай холбогдуулан дэлгүүр ажилтнууд, худалдан авагчдынхаа аюулгүй байдлыг хамгаалах үүднээс галт зэвсэг, сумнуудаа хурааж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна. Энэ шийдвэр нь хэр удаан хэрэгжихийг компани дурдаагүй байна. АНУ-д “Walmart”-н 4.7 мянга орчим сүлжээ дэлгүүр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэдний тал орчим нь зэвсэг худалдаалдаг байна.
Өнгөт арьст эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсан хэрэг гарсны дараа эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор АНУ-ын Пенсильван муж улсын Филадельфи хотод пүрэв гаргийн шөнө хөл хорих цаг тогтоосон юм. Гэсэн ч өнгөрсөн шөнө хөл хорионы дэглэмийг зөрчсөний улмаас 40 хүн саатуулагдсан байна. Үүнээс гадна 11 автомат теллер машиныг эвдэхийг завдсан тохиолдлууд бүртгэгджээ.