Нэг Монгол ганцаараа бол \”Унтана\”. Хоёр Монгол \”Хэрэлдэнэ\”. Гурван Монгол \”Зодолдоно\”. Дөрвөн Монгол \”Талцана\”. Таван Монгол \”Алалцана\”.
Бидний хамгийн сайн чаддаг зүйл: Хэрүүл хийх. Худал ярих, сайрхах. Нэг нэгнээ хулхидах, хэлснээсээ буцах, бултах, амалсан зүйлээ \”таг мартаж санахгүй байх\”.
Хийж чаддаггүй зүйл: Хөдөлмөрлөх. Хэлсэндээ хүрэх.
Дутагдалтай тал: Эхэлснээ дуусгадаггүй. Атаархал. Тамын тогооч.
Сайн тал: Шүүмжлэлт сэтгэлгээ.
Бидний сэтгэлгээнй онцлог: Цэцэрхэж маргалдах. Их мэдэх.
Хувь хүний онцлог: 13 зуун ярьж цээжээ нүддэг. Өөрөрө бахархаж, илүүрхэх, сагсуурах. Цагаа тулвал бүгд арьсаа бодсон хулчгар аймхай. Зөвхөн хар амиа боддог өчүүхэн хүмүүс.
Зан төлөв: Уурлаж омогдох, цухал ихтэйгээр байх, хараах.
Царайны төрх: Баргар, бараан. Жирийн үед сэтгэлийн хөдлөл харагдахгүй гөлийсөн юмнууд.
Царайны төрхөд үл үзэгдэх зүйл: Чин сэтгэлийн инээмсэглэл. Баярлах, талархах.
Ерөнхий төлөв: Орон гаран, мангардуу, ихэнхдээ гаран гаран.
Амьдралын эхэнх цагаа: Баярлаж, хөөрөн, жаргаж баяр тэмдэглэж өнгөрүүлэх өрнүүн их хүсэлтэй. Архидах бол эр эмгүй донтсон. Түүнээсээ болж нийтээрээ мунхагжсан.
Туйлын хүсэл: Байнга сайхан харагдаж, \”брендлэг байх\”.
Хобби: Бусдыг буруутгаж, тас хараас \”цав цагаанаараа\” гарах. Хулгай хийх.
Ажлын ихэнх цагийг: чалчих, ажил хийж байгаа мэт дүр эсгэх, онлайн тоглоом тоглож, чатлаж, олон нийтийн сүлжээгээр хэрэх, зураг үзэж кайф авах.
Ажлын байрандаа: Олноороо \”одууд\” ярих, өнгөрсөн баларсан амьдрал, хэнд ч хэрэггүй сургамж нэгнийгээ хүсээгүй байхад өгөх, болсон болоогүй туршлага гэх зүйлээ хуваалцах, бодлоо тулгах, урд өдрийн солонгос киногоо хэлэлцэх, үзсэн хошин шогоо ярилцах.
Гэртээ: Зурагт үзэн \”ялхайх\”, гэеүүрэн толгой гудайх, хүмүүсийн сайхан амьдарч байгааг бодон гутран хэвтэх. Гэдсээ дүүртэлээ идсэний дараа унган хэвтэх. Гэр бүлийнхнийгээ шүүмжлэх.
Хэл ярианы онцлог: Мэргэн түргэн. Хэрүүлч.
Эрэгтэйчүүдийнх нь туйлын хүсэл: Олон авгайтай, цөөн хүүхэдтэй, нэг ч хадамгүй байх. Гэнэт их мөнгө олон баяжих.
Эмэгтэйчүүдийнх нь туйлын хүсэл: Турах. Царайлаг болж бусдад тоогдох. УИХ-д олноор суух, эрчүүдийг хүссэнээрээ байлгах. Дэлгүүр дотор амьдрах.
Хүүхдүүдийн туйлын хүсэл: Хурдан том болж дураараа загинах.
Төсөөлөл: Их мөнгө олоод түүнийг хэрхэн зарцуулахаа бодож төсөөлөх, түүндээ хоосон баясах.
Мөрөөдөл: Бэрдтэй уулзах. 3 хүслээ хэлэх. Хахууль авч амьдрах.
Мэдээлэлд хандах хандлага: Муулалт, цуурхал, хов жив, хэрүүл, маргаан, тэмцэл гарвал сувгаа солихгүй үзнэ. Хар цагааныг ялгах чадваргүй, мэдлэг маш нимгэн, мэдэж байгаа мэт ичэхгүй цуурах. Зурагтайгаа ярина.
Өөрсдийгөө юу гэж боддог: Гадныхан монголыг гайхаж шагшин магтдаг гэж эндүүрдэг. Гэтэл бодит байдал Дэлхийд ямарч ач холбогдолгүй, хэрэггүй, дорой хоцрогдмол үндэстэн.
Үндэстний хүсэл: Гиннесийн номд бүртгүүлэх гэж фейсбүүк хуудаснаа Batzaya Ochir бичжээ.
Өрөөсгөл, хэт нэг талыг харж бичсэн алдаа дутагдал бий. Гэхдээ энэхүү мэдээллийг стрессдэж, бухимдалгүйгээр хөгжилтэй талаас нь хүлээн авч, өөртөө эерэг энерги өгөхийг хичээгээрэй.