\”Лайв Энержи групп”-ын захирал А.Эрдэнэбат их аварга Д.Дагвадоржид залилуулсан тухайгаа өнгөрсөн лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн.
Тэрбээр хэлэхдээ \”Бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун Б.Эрдэнэбат миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан мөнгөө хийсэн. Гэвч тус мөнгөнөөс надад ганц ч доллар оногдоогүй. Бүх мөнгийг их аварга Д.Дагвадорж болон түүний ах УИХ-ийн гишүүн Д.Сумъяабазар нар захиран зарцуулсан. Гэтэл Хуан Ёу Лун миний аваагүй 10 сая ам.долларыг 15 сая ам.долларыг надаас нэхэмжилсэн тул миний бие уг хэргийг хуйвалдаан залилангийн шинжтэй гэж үзэн Монголын хууль хяналтын байгууллагад шалгуулж байна\” хэмээн мэдэгдсэн юм. Харин түүнийг мэдээлэл хийсний дараахан нь их аварга Д.Дагвадорж \”өөрийн твиттер хуудаснаа \”Удахгүй мэдээлэл хийнэ. Сайхан сэтгэлийг усаар хуурсан муу луйварчин байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар тухайн үед мөнгийг нь А.Эрдэнэбат гэгчид буцаан өгсөн байдаг аж. Энэ тухай баримт сэлт нь ч байгаа гэнэ. Хэрэв тийм бол П.Анужингийн нөхөр хэмээх нэрээр олонд танигдсан тэрбээр дахин худал мэдээлэл түгээж олон түмнийг хуурч байгаа бололтой.
Үргэлж л хэл ам асуудал дагуулж байдаг \”Лайв Энержи Групп”-ын Ерөнхийлөгч Амалхааны Эрдэнэбат гэгчийн талаарх сайн гэхээсээ илүүтэй саар мэдээ нь элбэг.
Түүнийг хүмүүс \”Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн экс нөхөр гэдгээр нь мэдэх биз ээ. Тэрээр өмнө нь МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн байсан юм. Өдгөө дөчин насыг шүргэж яваа А.Эрдэнэбат гэгч 13 дугаар сургуулийг дүүргэж, Японд эдийн засгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байдаг. Улмаар 2004 онд \”Лайв Энержи Ресурс” компанийг байгуулсан бөгөөд 2005 онд \”Шивээ овоо” компанийн уурхайн лицензийг авч \”Шинэ шивээ” компанийг байгуулсан гэх.
А.Эрдэнэбат \”Нукльер энержи Монголиа” компанийн хувьцааны тал хувийг эзэмшдэг хэмээн Японы хөрөнгө оруулагчдаас таван сая ам.долларыг хувийн дансандаа хийлгэсэн гэж тухайн үед мэдээлэгдэж байв. Тодруулбал, \”Нукльер энержи монголиа” ХХК-ийг иргэн Ц.Соёмботой хамтарч байгуулсан байдаг. Гэтэл компанийн дийлэнх буюу 60 хувь нь иргэн Ц.Соёмбынх байсан аж. Харин А.Эрдэнэбат \”Хөрөнгө оруулагчид надад итгэж өгөхгүй байна, Миний хувийг 50 болгочихвол том хөрөнгө оруулалт хийнэ” гэсээр байгаад \”Нукльер энержи монголиа” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэх хуурамч бичиг баримтыг бүрдүүлэн таван сая доллар хувийн дансандаа шилжүүлж авсан тухай хэдэн жилийн өмнө дуулиан болж байсан. Түүний уул уурхайн лицензтэй холбоотой асуудал энэ мэтээр ээлж дараалан нэрлэгддэг гэх.
Ер нь тэр нэлээдгүй арга зальтай нэгэн гэнэ. Учир нь өнгөрсөн лхагва гарагт хэвлэлийн хурал зарлахдаа \”П.Анужингийн нөхөр хэвлэлийн хурал зарлаж байна\” хэмээн зар тараасан юм. Харин энэ нь түүнийг хуучин эхнэрт таалагдаагүй бололтой. Өөрийнхөө твиттер хуудсанд \”Нэрийг минь барьж салсан болж, нэрээр минь хүүхэн найрч, хүний амьдрал бусниулж яваа залуу үнэнд гүйцэгдэж байна даа өөрөө!\” хэмээн жиргэжээ.
Үргэлжлэл бий …