\”Өглөө яарч гараад жолооны үнэмлэхээ
мартчихсан байнаа” гэж тайлбарлах залууг замын цагдаа \”өчиггүй” 48.000
төгрөгөөр торгоод явуулжээ. Энэ өнгөрөгч 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа.
Хуульд тэгэж заасан бол дагахаас яахав.
Гэтэл Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа өөрийн
захиран зарцуулах ёстой 5 тэрбум төгрөгийн 1.8 тэрбум төгрөгөөр жолоочийн тухай
мэдээлэл авах боломжтой цахим төхөөрөмж 400 ширхэгийг авч цагдаа нарт баяр
бахархалтайгаар тарааж байлаа. Ерөнхий сайдын мөнгө ч гэж юу байхав. Татвар
төлөгч бидний л өгсөн мөнгө л дөө. Тэгсэн ийм өндөр өртөгөөр төхөөрөмж авчихаад
л түүнийхээ ид шидийг үзэхгүй байна гэдэг харамсалтай.
Жолооч үнэмлэхээ мартчихаж. Тэгвэл замын
цагдаа \”энэ хүн үнэн ярьж байна уу, худлаа ярьж байна уу” гэдгийг нь өнөөх
төхөөрөмжөөрөө шалгаад үзчихийн оронд 48000 төгрөгийн торгууль бичээд л зогсож
байх юм. Яах гэж 2 тэрбум төгрөг зарлагадваа. Хэзээ ид шидийг үзэх вэ.
Жолоочийн үнэмлэхгүй яваа нь тухайн хүний буруу. Гэвч амьдрал жолооны үнэмлэхээ
мартаж гарах тохиолдол цөөнгүй гарна. Энэ бүгдэд өндөр өртөгтэй төхөөрөмжийн ид
шидийг үзэлгүйгээр \”торгоно” гээд л зогсоод байх уу. Яах уу?
Шар хүү