УИХ-ын ээлжит бус
чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг
хэлэлцэж байна.
Ерөнхий сайд бүрэн
эрхийнхээ хүрээнд Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Зам тээврийн
сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтыг, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болорыг,
Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Байгаль орчин,
ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг, Хөдөлмөрийн
сайдад УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг тус тус томилуулах хүсэлтэй байгаагаа
танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч Ц.Оюунбаатарыг томилох
эсэхийг хэлэлцэж, гишүүд үг хэлж, асуулт тодруулга авч дууслаа.
Үүний
дараа Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч Ц.Оюунбаатарыг УИХ-ын чуулганы
хуралдаанд оролцогчдын 86.9 хувийн саналаар дэмжлээ.