Тэмээгээр Лондон хотыг зорьсон тэмээчин Н.Байгалмаа аялалаа түр зогсоожээ. Тэрээр Монгол улсын хил гарч урд хөршийн нутаг руу орох замдаа бие нь гэнэт өвдөн эмнэлэгт хүргэгдсэн талаар түүний нөхөр И.Нямдорж цахим хаягтаа бичсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Н.Байгалмаа хордлогонд орж халууран эмнэлэгт хүргэгдээд байгаа бөгөөд өдгөө Хятадын нэгэн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна.