УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдод өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан албан бичиг хүргүүлсэн билээ. Тэгвэл уг шаардлагын хариуг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгчээ. Албан бичигт МАН-ын бүлгийг хэт улстөржсөн дүгнэлт гаргаж УИХ-ын баталсан аливаа шийдвэрийн өмнөөс УИХ-ын даргыг буруутгах үндэслэлгүй гэжээ.