Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар нийт 76898 хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Элсэлт авах хүүхдийн хяналтын тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 24-ний 09:00 цагаас санамсаргүй түүврийн аргаар цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим элсэлтийн дүн эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр очно. Мөн цахим системийн шалгах цэс рүү тухайн өдрийн 10 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгах боломжтой юм.