УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын
зарим гишүүдийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
БОНХАЖ-ын сайдаар Н.Батцэрэгийг 52.59
хувийн саналаар дэмжлээ. Үүний дараа Сангийн сайдад нэр дэвшигч Б.Болорыг
томилох эсэх асуудлыг хэлэлцэж, дэгийн дагуу гишүүд үг хэлж, асуулт, тодруулга
авав. Гишүүд асуулт асуух нэрээ татаж Сангийн сайд асан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
Ч.Улаан нар Б.Болор гишүүнээс асуулт асуулаа.
Үүний дараа санал хураалт болж, чуулганд
оролцогч 60 гишүүдийн 57 нь дэмжиж, 91.7 хувийн саналаар Б.Болор гишүүнийг
Сангийн сайдаар томилохыг дэмжлээ. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд тогтоол гаргаж сайд дэмжигдсэн гурван сайдыг томиллоо.
Амар