Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллаж харилцан мэдээлэл солилцсоны үр дүнд Монгол улсын нэр бүхий иргэд АНУ-аас “Hash oil” буюу каннабисийн охь байж болзошгүй мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлжээ. Уг бодисыг гоо сайхны бүтээгдэхүүнээр халхавчлан нууж карго илгээмжээр улсын хил нэвтрүүлсэн гэмт этгээдүүдийг 2018 оны 08-р сарын 17-ны өдөр саатуулж харьяаллын дагуу хуулийн байгууллага шалгаж байна.