Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын сэжиг бүхий шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалт хийжээ.
2025 оны наймдугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө зохион байгуулсан шалгалтын үеэр гурван цэнгээний газрын ажилчид, үйлчлүүлэгч нийт 75 иргэнд тест шинжилгээ хийсэн байна.
Шинжилгээгээр 18-38 насны зургаан иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, нэг иргэн хууль бусаар хадгалж байсныг тогтоожээ.