Засгийн газрын өнөөдрийн /2025.07.23/ хуралдаанаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг Цагдаагийн байгууллагын удирдлагуудыг дуудаж авчээ. Мөн холбогдох сайд нарт Ерөнхий сайд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгснийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Баасандамба танилцуулав.
Үүнд:
-
УИХ-аар 2002 онд батлагдсан Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, ирэх 8-р сард багтаан
-
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх 8-р сард ЗГ-т танилцуулахыг ХЗДХ-ийн сайд болон ЗГХЭГ-ын даргад даалгав.
-
Мансууруулах донтой иргэдэд эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх байгууллагыг ЭМЯ-ны харьяанд байгуулаа асуудлыг судалж, Монгол Улсад хориглосон, хязгаарласан болон хяналтад байх шаардлагатай мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтыг шинэчлэн боловсруулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.
-
Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийн хэрэглээний тархалтын тандалт судалгааг хийж, бүх шатны боловсролын байгууллагад урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил зохион байгуулахыг Эрүүл мэнд, Хууль зүй, Боловсролын сайд, Нийслэлийн Засаг даргад тус тус даалгав.
-
Монгол Улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх ургамлын тархцыг судалж, хумих, бүрэн устгах ажлыг зохион байгуулах үүргийг ЦЕГ-т өгөв.