Өнгөрөгч
даваа гаригт УИХ-ын гишүүн Х.Баттулгын \”Баянгол” зочид буудалд нүүрээ халхалж,
бүрэн зэвсэглэсэн тусгай хүчний 30 орчим алба хаагч нэвтэрч, \”Түмэн хишигтэн”
болон \”Баялгийн хувь” компаниудын бичиг баримтыг шалгаж, битүүмжлэн авч явсан
билээ. \”Женко” группийн охин компани болох \”Түмэн хишигтэн” болон \”Баялгийн
хувь” компаниудын бичиг баримтыг шалгах энэхүү ажиллагаа олон нийтэд Х.Баттулга
гишүүнийг баривчлах гэж байна гэх хардлагыг төрүүлсэн.
Тиймдээ ч, Баянгол зочид
буудлын өмнө жирийн иргэд, нэр бүхий улстөрчид, жүдо бөхийн үндэсний шигшээ
багийн тамирчид зэрэг хүмүүс очсон. Тэгвэл энэхүү дуулианы үеэр \”Х.Баттулга
гишүүнийг өмгөөлөхөөр Баянхонгор аймгаас 500 машин хөдөллөө” гэх мэдээллийг тус
аймгийн иргэн н.Одноо хэлсэн юм. Ямартай ч, 50-иад машин хүн нийслэлд ирсэн нь тодорхой боллоо. Учир нь тэдний төлөөлөл болсон 100 гаруй хүн өчигдөр 16:30
минутын орчимд аймгийнхаа төрийн түшээ Х.Баттулга гишүүнтэй уулзахаар Төрийн
ордонд орсон юм. Энэ үеэр эмх замбараагүй байдал үүсч болзошгүй хэмээн Төрийн
ордны тусгай хамгаалалтын газраас Төрийн ордонд гол хаалганд \”хөл хорио”
тогтоож, аюулгүй байдлыг дээшлүүлсэн. Харин Баянхонгор аймгийн иргэдийн
төлөөлөл \”Баянхонгорчууд бид Х.Баттулга гишүүний ард бат зогсч, түүнийг тулах болно”
гэдгээ Төрийн удирдлагуудад дамжуулсан юм.