Чилид 100 гаруй хүн хорт хийн шинж тэмдэг бүхий хордлого илэрсэн зовиуртайгаар эмнэлэгт хандсан нь тус орны төв хэсэгт байх Кинтеро болон Пучункава тосгодын орчимд хортой үүл бүрхсэнээс болсон гэж BioBio радио станцын мэдээллээс иш татан РИА Новости мэдээлэлж байна.
Эдгээр тосгодын газар нутагт байгаль орчны онцгой нөхцөл байдалтай холбогдуулан “шар” төвшины түгшүүрийн дохио зарласан байна. “Өнөөдөр би Кинтеро болон Пучункавагийн дарга нартай нөхцөл байдлын талаар авч хэлэлцсэн. Хүмүүсийн эрүүл мэндэд хор хүргэсэн хортой хий тархаахгүй байх арга хэмжээг авах болно. Бид өчигдөр нөхцөл байдалд үнэлгээ өгөх боломж олгох 120 мэдрэгч-хэмжих багаж явуулаад, өндөр шаардлага тогтоож, буруутанг шийтгэх үүрэг өгсөн”- гэж Чилийн ерөнхийлөгч Себастьян Пиньера өөрийн Twitter-т бичжээ.
Пүрэв гаригт болсон хэвлийн хурал дээр тэр, төрийн байгууллагаас тосгодыг бүрхсэн “шар үүл”–ийн эх үүсвэрийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн талаар мэдэгдсэн.
Тосгодын тэргүүн Вальпариас Хорхе Мартинесийн мэдэгдсэнээр мягмар гаригаас хордлого авсан хүмүүс эмнэлэгт хандаж эхэлсэн бөгөөд тухайн мөчид 133 том хүн, 43 хүүхдүүдэд хордлого илэрсэн учраас Кинтеро болон Пучункавад пүрэв ба баасан гаригийн хичээлийг шилжүүлэн өөрчилсөн талаар мэдээллээ.
Ц.Пүрэвдорж