УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан \”Дэлхийн эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн баг оффшорт байгаа данс, мөнгөний хэмжээг саяхан тодорхой зарласан. Бид өнөөдррийг хүртэл Монголын оффшор дансны тухай нэг сая доллар л байгаа талаарх мэдээлэлтэй явж ирсэн. Энэ худлаа болсон. Нэг сая биш, нэлээдгүй олон сая доллларыг оффшорт Монголын улстөрчид нуусан байна. Үүнийг нэртэй устай нь удахгүй зарлана\” хэмээсэн юм.
Мөн тэрээр \”Сүүлийн үед улстөрийн баривчилгаа, мөрдөн
шалгах ажиллагааг иргэд намын доторхи зодоон гэж харж байна. Энэ бол буруу
ойлголт. Үүнийг залруулахыг хүсч байна. Монголын төрд шургалсан олигархиуд
бүлэглэлүүдийн зодооныг улстөрийн намын зодоон мэт буруу тайлбарлах хэрэггүй.
Олигархи бүлэглэлүүд Монголын баялгийн төлөө төрийн эрх мэдлийг ашиглаж,
хоорондоо тэмцэлдэж байгаа. Нанчилдаж байна, зодолдож байна. Энэ АН-ын дотоод
зодоон биш, асуудал ч биш\” гэж мэдэгдлээ. Улмаар олигархиудыг Монголын
төрөөс савраа татаж, зайгаа авахыг хүсч байна хэмээн тодотгов.
Мэдээллийн төгсгөлд Ж.Батзандан гишүүн Өргөдлийн байнгын
хороон дээр ирсэн томоохон луйвар хийж буй хоёр хэргийн талаар онцолсон юм.
Тодруулбал, айл өрхийн цахилгааны хэрэглээг ААН-үүдийн тарифаар бодон төлбөрийг
нь авч байсан 83 байгууллагын нэрийг ил тодоор зарлахаар болсон байна. Энэ
хүрээнд 7700 гаруй айл өрх хохирсон нь тогтоогджээ. Мөн орон сууцны м.кв-аа буруу
аргачлалаар тооцож, иргэдийг онц ихээр хохироож буй 44 байгууллагын нэрийг олон
нийтэд зарлана гэдгээ мэдэгдсэн юм.
Харин оффшорт мөнгөө нуусан улстөрчдийн талаар мэдээллээ хэзээ зарлах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад \”Өргөдлийн байнгын хорооноос оффшортой холбоотой ил болсон мэдээллийг шалгуулахаар ТЕГ, АТГ, цагдаагийн байгууллагууд руу албан бичиг явуулсан байгаа. Одоогоор бидэнд ирсэн мэдээллээр тодорхой улстөрчидтэй холбоотой оффшор дансны асуудал бидний өмнө нь мэдэж байсан мэдээллээс нэлээд зөрж байгаа\” гэсэн юм.
Төгс